Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2022 оны 11, 2023 оны 06, 08 дугаар тогтоолыг шинэчлэх ажлын хүрээнд, шинэчлэн боловсруулсан тогтоолын төслийг эмч, мэргэжилтэн, эмнэлгийн ажилтнуудад танилцуулах, хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн.
Энэ хүрээнд 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн нийслэл болон орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд болон төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулаад байсан юм.
Улмаар өнөөдөр нийслэл болон орон нутгийн хувийн хэвшлийн 180 гаруй эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд дээрх тогтоолын өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал хэлэлцүүлгийг танхимаар болон цахимаар зохион байгууллаа.
Энэ үеэр ЭМДҮЗ-ийн 08 дугаар тогтоолын өөрчлөлтийн төсөлтэй холбоотой эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.
Хөтөлбөр ирэх 7 хоногт хувиарын дагуу үргэлжлэх бөгөөд ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн албан хаагчид болон Монголын эмийн холбоодын төлөөллүүдийг оролцуулах юм.