Уулзалтад ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар, Азийн хөгжлийн банкны зөвлөх А.Батбаяр болон холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ЭМБ, сумын эмч, мэргэжилтний холбооны төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр ЭМДҮЗ-ийн 03, 04 дүгээр тогтоолын гол өөрчлөлтүүд болох иргэний бүртгэлийн зохицуулалт, архаг өвчний хяналтын тогтолцоог сайжруулах, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, суурь тарифийн шинэчлэл, хамтын төлбөрийн өөрчлөлтийг шатлалын бодлоготой уялдуулах зэрэг асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ.
Уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн, тогтоолын төсөлд тусган ажиллах юм.
