Хайх

Санал болгох түлхүүр үг:

Монгол Улсын ХЭҮК-ын төлөөлөл ЭМДЕГ-т ажиллаж, эрүүл мэндийн даатгалын салбарын бодлого, хэрэгжилттэй танилцлаа.

post-title

Уулзалтад ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар, нэгжийн удирдлагууд болон ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлстийн дарга С.Тунгалагтамираар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэн бүрийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийн хүрээнд салбар дундын томоохон судалгаа, дүн шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд уг судалгааны үр дүнг УИХ-ын Байнгын хороонд танилцуулахаар бэлтгэж буйгаа онцолсон юм.
Уулзалтын үеэр ЭМДЕГ-аас даатгалын тогтолцооны эрх зүйн орчин, байгууллагын бүтэц, чиг үүрэг, даатгалын сангийн орлого бүрдүүлэлт, санхүүжилтийн механизм, тусламж, үйлчилгээ худалдан авах аргачлал, сангийн зарцуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцооны талаар нэгдсэн танилцуулга мэдээлэл хийж, харилцан санал солилцов
Түүнчлэн ХЭҮК-ын төлөөллүүд ЭМД-ын эрх зүйн шинэчлэлттэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний явц, даатгалын сангаас эмнэлгийн байгууллагад олгож буй санхүүжилтийн бүтэц, иргэдийн тусламж үйлчилгээ авахад үзүүлж буй нөлөөлөл, судалгаа, дүн шинжилгээ, мэдээлэл болон иргэд, салбарын эмч, ажилтнуудаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдолд тулгуурлан тодруулга мэдээлэл авч, байр сууриа илэрхийллээ.