Хайх

Санал болгох түлхүүр үг:

ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧЛАГЫГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй e-zasag.mn цахим системд нэгдэн ажиллаж байна.

Тус систем нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдийн санал, санаачлагыг цахимаар хүлээн авч, төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Иргэн та доорх цахим хуудсаар дамжуулан өөрийн санал, санаачлагыг илгээхээс гадна бусдын гаргасан саналд дэмжлэг үзүүлэх боломжтой.

🌐 https://e-zasag.mn/