Хайх

Санал болгох түлхүүр үг:

Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг анхан шатны түвшинд өргөжүүлэх төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ

post-title

Өнөөдөр Глобал сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд сүрьеэгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх уулзалт боллоо.Уулзалтаар төслийн хэрэгжилтийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд сүрьеэгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Уулзалтад Глобал Сангийн багцын менежерФилипп Креаш, Шахид Хан, Өрийг үндэсний эрүүл мэндийн хөтөлбөрт хөрвүүлэх төслийн мэргэжилтэн Б.Ганбат, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн мэргэжилтэн Ө.Мөнхчулуун, Эрүүл мэндийн яамны ЭМДБЗГ-ын дарга Д.Отгонбаатар, НЭМБХГ-ын дарга Б.Цэцэгсайхан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар болон холбогдох удирдлагууд оролцлоо.Цаашид төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний түвшинд сүрьеэгийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.