Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн 13 ерөнхий нэршлийн 19 тун хэмжээ бүхий эмийн зардлыг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Эдгээр эмийг "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-аараа 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна. Эмийн жасаалт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР