Хайх

Санал болгох түлхүүр үг:

“Эрүүл мэндийн байгууллагын гэрээлэх чадавхыг бэхжүүлэх нь” хоёр дахь удаагийн сургалт боллоо

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гишүүн орнууд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхийн тулд эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо бэхжүүлэх, даатгалын байгууллагын тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх үйл ажиллагаанд стратегийн худалдан авалтыг нутагшуулахаар ажиллаж  байна.                                                         

 

Энэ хүрээнд ДЭМБ-тай хамтран Монгол Улсад стратегийн худалдан авагчийн тогтолцоог бэхжүүлэх хоёр дахь удаагийн сургалтыг “Эрүүл мэндийн байгууллагын гэрээлэх чадавхыг бэхжүүлэх нь” сэдвээр  өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Л.Лувсан, тус газрын мэргэжилтнүүд, ЭМДEГ-ын удирдлагууд, төв болон орон нутгийн албан хаагчид, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн бодлого, санхүүжилт, тусламж үйлчилгээний зохицуулагч Ллуис Виналс Торрес, Эрүүл мэндийн эдийн засагч, зөвлөх Алия Луз Синтиа, зэрэг нийт 160 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцлоо.

Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн даатгалын бодлогын зорилт, сангийн тэнцэл, худалдан авч буй тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, гүйцэтгэлийн үр дүн”-гийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Мөн ДЭМБ-ын НДББ-ын Эрүүл мэндийн тогтолцоо, бодлого санхүүжилтийн газраас “Эүүл мэндийн даатгалын байгууллагын гэрээлэлтийн олон улсын туршлага”, “Монгол Улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлд хийсэн дүн шинжилгээ болон зөвлөмж” сэдвээр тус тус мэдээлэл хүргэж, хэлэлцүүллээ.

Дэлхий дахинаа 2030 он гэхэд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх” зорилтыг дэвшүүлэн, эрүүл мэндийн салбарын хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулах замаар уг зорилтод хүрэхээр тэмүүлж байна. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх үйл ажиллагаанд дэвшил гаргахад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг илүү идэвхтэй худалдан авалт руу чиглүүлэх нь чухал байдаг тул Монгол улс нь 2020 онд Эрүүл мэндийн багц хуулиуддаа өөрчлөлт оруулж, Стратегийн худалдан авалтын тогтолцоо руу шилжээд байна.

 

Ийнхүү идэвхгүй санхүүжүүлэгчээс Стратегийн худалдан авагч руу шилжсэнтэй холбоотойгоор Стратегийн худалдан авагчийн үндсэн үүргүүд болох ямар тусламж, үйлчилгээг, хэнээс, ямар үнээр, ямар төлбөрийн аргаар худалдан авахтай холбогдох бүхий л тушаал шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж ажиллаж байна.